Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл Боловсролын дэд сайд Д.Гантулга болон холбогдох төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дорнод аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд болох Баян-Уул сумын дотуур байр, Цагаан-Овоо сумын дотуур байр, Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн бага сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага сургуулийн, 3 дугаар багийн ерөнхий боловсролын сургуулийн барилгуудын ажлыг яаралтай гүйцэтгэж дуусгахад тулгарч буй асуудлуудыг хэлэлцлээ.
Энэхүү асуудлуудыг Боловсролын яамнаас анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Энэ онд манай аймагт Азийн хөгжлийн банк болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр Хан-Уул цогцолбор сургуулийн бага сургууль, 11 дүгээр сургуулийн барилга, Булган сумын дотуур байр, Матад, Дашбалбар сумдад цэцэрлэгийн барилгын ажил тус тус хэрэгжинэ.



