loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЛАА | HuduuMN

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЛАА

2026-01-06

Монгол Улсын Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлсан багш, ажилтнуудыг төр, салбарын шагналаар шагналаа.

 Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:

-Дамдины Цэцэгмаа – Дашбалбар сумын сургуулийн өмнөх боловсролын багш

-Зургаагийн Энхбаярмаа – Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн математикийн багш

-Батаагийн Батдулам – Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн бага боловсролын багш

-Сэргэлэнгийн Болортуяа – Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн бага боловсролын багш

-Даваагийн Зоригтбаатар – Матад сумын сургуулийн биеийн тамирын багш

-Оросоогийн Ганчимэг – Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн

-Батнасангийн Хэрлэнтуул – Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш

-Дашнямын Даваасүрэн – Хан-Уул сургуулийн бага боловсролын багш

-Доржсүрэнгийн Доржбаяр – Политехник коллежийн барилгын бүтэц, угсралтын мэргэжлийн багш

-Наранцэцэгийн Сарангэрэл – Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн математикийн багш

-Шарын Оюунчимэг – Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан

Боловсролын яамны “Хүндэт жуух” бичгээр:

-Амарзүрхийн Нямцэцэг – Боловсролын газрын ахлах арга зүйч

-Баянмөнхийн Батжаргал – Цагаан-Овоо сумын сургуулийн нийгмийн ажилтан

-Даваасумъяагийн Эрдэнэчимэг – Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш

-Алтаннавчийн Туяа – Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн арга зүйч

-Гансүхийн Ганзаяа – Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч

-Батболдын Болормаа – Политехник коллежийн амьдрах ухааны багш

-Тогтохсүрэний Ундармаа – Баян-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч

-Идэрийн Оюунтуяа – Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн нягтлан бодогч

-Дэмбэрэлийн Чулуунцэцэг – Хан-Уул сургуулийн дотуур байрын ажилтан нарыг тус тус шагналаа.