
Өнөөдөр Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар "Нэг өрх-Нэг хонь" хандивын аяны тусламжийг хүлээн авлаа.
Дундговь аймгийн нийт 15 сумын 2317 малчин, 87 аж ахуй нэгж байгууллага аянд нэгдэж, #Дорнод_аймгийн_Хөлөнбуйр_сумын_түймэрт_өртсөн_малчдад_2099, Сүхбаатар аймагт 819, Хэнтий аймагт 588 бог малаар сэтгэлийн халуун дэмийг хүргэж байна.
Мөн нэмнээ, гутал зэрэг эд зүйлсээс гадна Дундговь аймгийн Мах маркет ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэх автомашин, шатахууны дэмжлэг үзүүлснээр Хөлөнбуйр сумын малчдын хотонд нь хүргэж иржээ.
Дорнод аймгийн Засаг дарга Дундговь аймгийн нийт малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархсанаа илэрхийлж, #хариу_болгон_2500_боодол_өвс_болон_хадлан_тэжээл_бэлтгэхэд_дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.