Аймгийн Онцгой комиссын 19 дүгээр хуралдаан боллоо.
Хуралдаанаар малын гоц халдварт ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өнөөдрийн байдлаар уг өвчин хоёр аймагт бүртгэгдээд байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд хилийн сумдад шинж тэмдэгт суурилсан идэвхитэй тандалт зохион байгуулж ажилласан талаар мэдээллээ.
Мөн өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдад зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээллийг яаралтай хүргүүлэхээр боллоо.
Мөн хуралдаанаар сумдад зохион байгуулсан бэлэн байдлын үзлэгийн ажлын тайланг танилцуулж, ой, хээрийн түймрийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх талаар сумдад үүрэг, чиглэл өглөө.