Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой уг үндэснийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Хөдөлгөөний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэн бүр хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүлээсэн үүргээ бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байгаа юм.
Уулзалтад аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ш.Ёл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа, аймаг болон Хэрлэн сумын холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөл оролцож байна.
Энэ удаагийн уулзалтаар үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилтийн нэгдсэн мэдээлэл, Хэрлэн сумын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын явц, хүүхдийн эрсдэлийн талаар мэдээлэх зааврын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв.





