loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ СУМДТАЙ ЦАХИМААР ХЭЛЭЛЦЛЭЭ | HuduuMN

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ СУМДТАЙ ЦАХИМААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2026-11-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцэх цахим уулзалтыг зохион байгуулж, аймгийн 13 суманд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Тус үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэн бүр хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, хүүхэд хамгааллын чиглэлээр бодитой ажил хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Цахим уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ж.Сайхангэрэл болон холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөл, 13 сумын Засаг дарга нар оролцов.

Уулзалтаар үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилтийн талаарх нэгдсэн мэдээллийг танилцуулж, сум бүрд зохион байгуулж буй ажил, арга хэмжээний явц, хүүхдийн эрсдэлийн талаар мэдээлэх зааврын хэрэгжилт, хүрсэн үр дүнг хэлэлцлээ. Мөн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, илэрч буй эрсдэлийг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах чиглэлээр санал солилцож, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлов