Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан, тус газрын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга М.Маргад-Эрдэнэ, мэргэжилтэн Д.Сонгохбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн гишүүн Д.Баатаржав нар манай аймагт ажиллаж байна.
Ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан тэргүүтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, нийгмийн баталгаа, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбартаа болон орон нутагтаа манлайлан ажиллаж, бодит үр дүн гаргасан байгууллага, иргэдэд олгодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит “Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага” шагналыг Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны зохицуулагч Т.Оюунсүрэнд гардуулан өглөө.




