loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАХ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛОВ  | HuduuMN

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАХ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛОВ

2025-08-18

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах өргөтгөсөн цахим хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанд холбогдох яамд чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл танилцуулав. 

Уг цахим хуралд аймгийн Засаг дарга Ш.Ёл холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудын хамт оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр санал, хүсэлтээ уламжилсан юм.

Мөн Засаг дарга Ш.Ёл БОЭТ-ийн удирдлагыг шуурхай томилох, ДБЭХС ТӨХК-ийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайдуудад илэрхийллээ.