Монгол Улсын Засгийн газрын гишүүд аймгийн удирдлагуудтай энэ сарын 05-наас 12-ны өдрүүдэд нийт 15 удаагийн цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлуудаар өнгөрсөн онд салбарын сайд болон аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхийн зэрэгцээ 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулж, аймгуудаас санал, хүсэлтийг сонсон ажиллалаа.
Манай аймгаас эдгээр цахим уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг болон холбогдох хэлтэс, албадын удирдлага, мэргэжилтнүүд тухай бүр оролцов.
Цахим уулзалтуудын үеэр манай аймгаас салбар бүрийн тулгамдсан асуудал, хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил хэрэгч саналуудыг Засгийн газрын гишүүдэд хүргүүлээд байна.



