
Аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Д.Дамдинцоогоор ахлуулсан ажлын хэсэг Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж төр засаг, орон нутгийн бодлого шийдвэр, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, Төрийн албаны хуулийн шинэтгэлийн хэрэгжилтийг хангах, үр дүнг үнэлэх замаар сумын Засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө өглөө.
Мөн Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Нандин-Эрдэнэ Хүний нөөцийн бодлого, хэрэгжилт, аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн Бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн тайлан мэдээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Алтантуяа "Харилцаа ба манлайлал", ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Уугансүрэн Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн талаарх сургалтыг тус тус зохион байгууллаа.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас баталсан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор сумдад ажиллаж байна.