loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТО ВАНГИЙН ӨВ СОЁЛЫН ӨРГӨӨ СҮНДЭРЛЭЖ БАЙНА | HuduuMN

ТО ВАНГИЙН ӨВ СОЁЛЫН ӨРГӨӨ СҮНДЭРЛЭЖ БАЙНА

2026-01-11

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, Засаг дарга Ш.Ёл нар Халхгол суманд сүндэрлэж буй "То вангийн өв соёлын өргөө"-тэй танилцлаа.

Энэхүү өргөө нь сумын төсвийн 360 сая төгрөгийн төсвөөр хэрэгжүүлж байгаа ба цаашид цогцолбор болгон  өргөжүүлэхэд 2-3 орон тоо, үзүүллэг дэглэлт, дулааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай аж.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Халхгол сум нь Дорнод аймгийн #тэргүүлэх чиглэл болох аялал жуулчлалын хөгжүүлэх бүс, цаашлаад зүүн бүс нутаг, Монгол Улсын Зүүн хойд Азид гарах #хамгийн дөт маршрут юм.

Ийнхүү жуулчид Халхгол сумыг зорин ирэх нэг #маршрут нэмэгдэж, Халхын хэцүү ТО ВАНГИЙН өргөөгөөр зочлох боломжтой болно.