loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО 2026 оны 01 дүгээр сарын 12 | HuduuMN

✅УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО 2026 оны 01 дүгээр сарын 12

2026-01-12

Өнөөдрийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-аас цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тус газар нь 2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 62 ком ажил төлөвлөснөөс 2025 оны жилийн эцсийн байдлаар 96,8%- ийн биелэлттэй байна. Өнгөрсөн онд тус газар иргэд, олон нийтээс нийт 5960 дуудлага, мэдээлэл хүлээн авсны дийлэнх нь ус хангамж, халаалтын дуудлага эзэлж байгаа бөгөөд тухай бүр шийдвэрлэх чиглэлээр хүн хүчээ хуваарилан ажилласан талаар танилцуулсан юм.  

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:

1.“Хүн болох багаасаа” хүүхдийн спорт, гадаад хэл, авьяас сургалтын төсөл хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд захиалагчийн болон байнгын ажлын хэсгийн хяналтыг тогтмол тавьж, төслийг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт, 

2.Улаанбурхан өвчний дархлаажуулалтын ач холбогдлыг иргэд, олон нийтэд сайтар мэдээлж, зорилтот бүлгийг бүрэн дархлаажуулж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын дарга нарт, 

3.Цагаан сарын баярыг угтан “Сар шинийн өнгө-2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажиллах талаарх санал танилцуулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨААТҮГ-ын дарга нарт, 

4.Өвлийн спортыг дэмжих ажлын хүрээнд “Цас мөсний баяр” болон “Цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийн мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж, оролцоог хангаж, үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Биеийн тамир, спортын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргад, 

5.Монгол Улсын Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан тул өмнөх жилүүдээс ахиц гаргаж, салбартаа манлайлж ажиллах, мөн 2026 оны 04 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд болох Улсын физикийн 37 дугаар олимпиадыг амжилттай зохион байгуулж ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад тус тус үүрэг болгов.