loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЛДАРТ ЭХИЙН I, II ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. | HuduuMN

АЛДАРТ ЭХИЙН I, II ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Алдарт эхийн I, II дугаар одон гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдаж, үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж, Шивээговь сумын Засаг дарга Ч.Сугармаа нар гардуулан өглөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигаар “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 15 ээж, “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор 80 ээж, энгэрээ мялаалаа.

Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе. 

Монголын минь ирээдүй гэрэлтэй, үрс нь жаргалтай байх болтугай.