"Боржигин судлал 2025" эвент арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Боржигин өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, боржигин уртын дуу, морин хуурын урын сангаас суралцуулах зорилгоор зохион байгуулагдаж буй "Боржигин судлал 2025" эвент арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулан Боржигины 5 аймгийн 13 сумын 120 өвлөн уламжлагч, өв тээгч нарыг хамрууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд Соёл урлагийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Баатархүү, Соёлын өвийн үндэсний төвийн баримтат өвийн бүртгэл мэдээллийн санч, Х.Түмэнбаяр, МУИС-ын археологийн судалгааны төвийн эрдэмтэн, шинжилгээний ажилтан С.Өлзийбаяр нар оролцож "Иргэдийн гар дээрх баримтат өв, боржигин соёлын талаар"илтгэлийг хэлэлцүүллээ. Соёлын биет өвийг өвлөн уламжлагч А.Чулуунбаатар, Р.Батжаргал, Д.Мөнхбат нарыг алдаршууллаа.
"Боржигин найр"-ын зан үйлийг түгээн дэлгэрүүлэхээр зохион байгуулсан тус арга хэмжээг Ганзам багийн биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Бумцэрэн даргалан зохион байгууллаа.
Боржигин морин хуур, уртын дууны уралдаан үргэлжлэн 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.
Хамтран ажилласан Говьсүмбэр аймгийн Соёл урлаг аялал жуулчлалын газар, Боржигин өв музей, Дуу бүжгийн Боржигин чуулга, Боржигин голомт амралтын газрын хамт олонд талархал илэрхийлэн арга хэмжээнд хамрагдсан Боржигин сумдын удирдлагууд, өвлөн уламжлагч нарт ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бидний хамтын ажиллагаа улам бэхжих болтугай.

























