Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх аян Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудын хуваарийн дагуу 11-р сарын 03-ны эхлэн өглөө бүрийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хамтдаа хичээллэж сэтгэл ханамж дүүрэн угтахыг уриалж байна.
11 сарын 25-ны өглөө 07 цагт Аймгийн Ник, Петротарак Петровис нийт 35 албан хаагч, ажилчид оролцож өвлийн нэгэн өглөөг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хамтдаа хичээллэж сэтгэл ханамж дүүрэн угтлаа.
Өглөөний арга хэмжээний хөтөлбөрт Биеийн жингийн индекс, биеийн ба бүсэлхийн өөхний хэмжээ, биен дэх ус, ажиллах чадвар, биологийн болон физиологийн нас тодорхойлох хэмжилтүүд хийгдэж уян хатан, цагариг эргүүлэх, софт волейбол, хөгжилтэй волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис роботтой тоглох, бадминтон, гар барилдаан, дартс зэрэг төрлөөр анхан шатны мэдлэг олгох үйл ажиллагаа явагдсан байна. Говьсүмбэрчүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Холбогдох утасны дугаар: 80811024, 94114420






