loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА. | HuduuMN

“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Хүүхэд, залуучуудад эх орон, ард түмэн, эх хэл, түүх, соёл, үндэснийхээ эв нэгдэл, үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэж, улс эх орноороо бахархах, хайрлан хамгаалах эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлэх, тэдэнд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Эх оронч үзэл-Үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн I шатны уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргалаа. 

Эсээ бичлэгийн уралдаанд.

Тэргүүн байр: I сургуулийн 10в ангийн сурагч  Болдбатын Болд-Эрдэнэ

Дэд байр: V сургуулийн 11б ангийн сурагч Батбаярын Нандин-Эрдэнэ

Гутгаар байр:  : I сургуулийн 12в ангийн сурагч  Нарангэрэл Дуламбаяр 

Дөтгөөр байр: II сургуулийн 11б ангийн сурагч Гантулга Золзаяа 

Тавдугаар байр: I сургуулийн 10б ангийн сурагч  Бүрнээгийн Мөнхжин нар тус тус шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Эсээ бичлэгийн уралдааныг АЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги, Тагнуулын Ерөнхий газрын Говьсүмбэр  аймаг дахь хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс хамтран зохион байгуулж ирүүлсэн материалыг дүгнэн байр эзлүүлж шагналыг гардууллаа.