
“НҮҮДЭЛЧИН” ИХ ТАЙЗНАА ЯЗГУУР УРЛАГИЙН ТОГЛОЛТУУД ТОЛИЛУУЛЛАА
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн эхний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Говьсүмбэр аймгийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид язгуур урлагийн тоглолтуудаа толилууллаа.