loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 660 МВт-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “АР СИ И ЭМ ЖИ” ХХК-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.  | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 660 МВт-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “АР СИ И ЭМ ЖИ” ХХК-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймаг

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 660 МВт-ЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “АР СИ И ЭМ ЖИ” ХХК-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА. 

Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 660 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай “ROX Energy” группийн охин компани “Ар и Си Эм Жи” ХХК-тай 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвөөс харахад цахилгаан эрчим хүчний хэрэглээний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Иймд Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт тавин эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байна. 

Төсөл хэрэгжиж ашиглалтад орсноор Төвийн бүс, Зүүн бүс болон Говийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ, системийн найдвартай ажиллагааг хангах төдийгүй Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой төсөл юм.