“Боржигидайн яргуй-2026” хүүхдийн яруу найргийн наадам амжилттай өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг МУСТА Ц. Дуламжав эгчийн маань гэр бүл, үр хүүхдүүд, Говьсүмбэр аймгийн ННСан, Утга зохиолын “Боржигидай сэцэн” салбар,ЕБ-ын 2,5- р сургуулиуд хамтран зохион байгууллаа.Уг наадмыг дунд ахлах гэсэн 2 насны ангиллаар
шалгаруулхад:
Дунд насанд:
1-р байр алтан медаль 150000 төгрөгөөр ЕБ-ын 1-р сургуулийн 9а ангийн сурагч А.Азбаяр
2-р байр мөнгөн медаль 100000 төгрөгөөр мөн сургуулийн 9б ангийн сурагч Г.Номин
3-р байр хүрэл медаль 50000 төгрөгөөр Шивээговь сумын ЕБ-ын 3-р сургуулийн 6 а ангийн сурагч Сүлдэнгоо,
өргөмжлөл гарын бэлэгтэй тусгай байруудыг ЕБ-ын 5-р сургуулийн 6-р ангийн сурагч Ө.Намулун, Сэргэлэн нар тус тус эзэллээ.
Наадмын онцлог гэвэл:
Шүүлт нь урьдчилан нэргүйгээр шүлгүүдийг кодлож Говьсүмбэрт амьдардаггүй өөр өөр яруу найрагчдаар шүүлгэн дүнгийг нь нэгтгэн дугтуйд хийж битүүмжилсэнээ задлан зарлаж, мөн сүүлийн шатанд “Буяннэмэхийн таван хором”- оор сэдэв өгч шүлэг бичүүлсэн явдал байлаа. Авьяас онгодоо нээн илрүүлж наадамд оролцсон бүх оролцогчиддоо халуун талархал илэрхийлье


