loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🎊ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО. | HuduuMN

🎊ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО.

Говьсүмбэр аймаг

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО. 📌Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 199, 9 дүгээр ангийг 341, 5 дугаар ангийг 446 нийт 986 суралцагч, Политехникийн коллежийг 126 оюутан төгсөж, өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Эрдмийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ. 📌Эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Э.Даваадорж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Оюунбилэг нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын сурч боловсрох үйлсэд нь амжилт хүсэн сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлсан шилдэг сурагчдыг шагнаж урамшууллаа. 📌Аймгийн Засаг даргын Тамгын газраас олгодог урлаг, спорт, сурлагын “Шилдэг сурагч” шагналаар 37 сурагч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас олгодог “Шилдэг сурагч” шагналаар–аар 10 сурагч, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас олгодог “Шилдэг сурагч”-шагналаар 6 сурагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас нийгмийн идэвх оролцоогоороо манлайлсан шилдэг 39 сурагчийг тус тус шагналаа. Мөн аймгийн Биеийн тамир спортын газраас спортын болзол хангасан тамирчдад спортын цол, зэрэг олголоо. 📌Говьсүмбэр аймаг сүүлийн жилүүдэд сургалтын чанарыг дээшлүүлэх, боловсролын чанар хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд манай аймгийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээ дээшилж, 2021 онд 522 оноо, 2022 онд 511 оноо, 2023 онд 520 оноо авснаар улсын дунджаас дээгүүр амжилт гаргаж, улсын хэмжээнд 6 дугаар байранд, мөн сургалтын чанарын үнэлгээгээр ерөнхий боловсролын сургуулийн дундаж нь 72.5 хувьтай үнэлэгдсэн нь улс, аймгийн дунджаас дээгүүр буюу 6 дугаар байрыг эзэлсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна. Нийт төгсөгчдөдөө аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, эх орныхоо ирээдүйг түүчээлэн явахыг хүсэн ерөөе.