loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
”ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА - 2020-2025” ҮЗЭСГЭЛЭН, ТАЙЛАНТ УУЛЗАЛТ БОЛНО. | HuduuMN

”ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА - 2020-2025” ҮЗЭСГЭЛЭН, ТАЙЛАНТ УУЛЗАЛТ БОЛНО.

2025-03-19 ~ 2025-03-20

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар, дурсгалын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт хийсэн археологийн судалгааны үр дүнг танилцуулах, олны хүртээл болгох зорилгоор 2025 оны 03 сарын 19-ны өдрийн 14:00 цагт Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын Газрын байранд нээлтийн үйл ажиллагаа болно.

Иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГазар, Говьсүмбэр аймгийн Соёл, Урлаг, Аялал Жуучлал, Залуучуудын газар

Хамтран зохион байгуулагчид: Соёл, Спорт, Аялал жуучлал, Залуучуудын яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Монгол Улсын Их Сургуулийн Археологийн тэнхим, “Боржигин өв” музей.