Монгол Улсад “Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын хурал” зохион байгуулагдлаа.
Баярын хуралд Аймгийн удирдлагууд, Говьсүмбэр аймгийн Пионерийн ахлах удирдагч, бүлгэмийн зөвлөлийн дарга, гишүүд, ахмад пионерууд, Хүүхдийн байгууллагын үе, үеийн удирдлагууд, үе үеийн Хүүхдийн оролцооны байгууллагын тэргүүлэгч, гишүүд хүүхдүүд, Хамтарсан багийн гишүүд, Хүүхдийн Эрхийн Хууль зүйн хорооны гишүүд, сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын дарга, төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр хүүхдийн байгууллагад идэвхтэй ажилласан удирдлага, албан хаагчид, ахмадууд, багш нар, хүүхдүүд, Улс, тив, дэлхийд аймаг орныхоо нэрийг дуурсган өндөр амжилт гаргасан сурагчдадаа шагнал гардуулж, авьяаслаг сурагчдын баярын концерт боллоо.
Та бүхэнд Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье






































