loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМГААС 2024 ОНЫ II ЭЭЛЖЭЭР ТАТАГДСАН ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ОРОН НУТАГТАА ИРЛЭЭ /2025.10.16/ | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМГААС 2024 ОНЫ II ЭЭЛЖЭЭР ТАТАГДСАН ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ОРОН НУТАГТАА ИРЛЭЭ /2025.10.16/

2025-10-20

ГОВЬСҮМБЭР АЙМГААС 2024 ОНЫ II ЭЭЛЖЭЭР ТАТАГДСАН ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ОРОН НУТАГТАА ИРЛЭЭ /2025.10.16/

 Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 015, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт Хүчний 311 дүгээр анги,  Зэвсэгт Хүчний 032 дугаар ангиудад 2024 оны II ээлжээр татагдсан дайчид, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон нутагтаа ирлээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Зоригтбүргэд, ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч Н.Оюунбат, багийн Засаг дарга нар болон дайчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Хугацаат цэргийн алба хаагчдыг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нар хүлээн авч уулзан, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн цэргүүддээ баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцаж, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, аймагтаа ажил хөдөлмөр эрхлэхийг уриаллаа. 

Мөн энэ үеэр Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих анги, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Политехникийн коллежоос байгууллагынхаа үйл ажиллагаа болон ажлын байрны сул орон тоог танилцууллаа.