loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж байна | HuduuMN

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Говьсүмбэр аймаг

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн талаар санал солилцлоо. 

Аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлүүдтэйгээ хамтран шийдвэрлэх боломж, гарцын талаар ярилцлаа. 

Мөн удирдлага, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ой хээрийн түймрийн болзошгүй эрсдэлийн мэдээллийг шуурхай мэдээллэж ажиллах үүрэг чиглэл өглөө.