Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Говьсүмбэр аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэст ажиллалаа.
“Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг шинээр боловсруулсантай холбоотойгоор хуулийн төсөлд орон нутгийн алба хаагч нарын санал хүсэлтийг сонслоо.
Тус хэлтэс нь түрээсийн байранд, лабораторийн үйл ажиллагаа явуулах стандартгүй нөхцөлд ажиллаж байгаагаа уламжиллаа.
Цаашид Стандарт, хэмжилзүйн газрын дэргэдэх лабораториудын үйл ажиллагааг жигдрүүлэх, стандартжуулах, лабораториудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.



