loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🍂НАМРЫН БАЯР-2025” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ🍂  | HuduuMN

🍂НАМРЫН БАЯР-2025” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ🍂

Говьсүмбэр аймаг Шивээговь сум

НАМРЫН БАЯР-2025” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ 

“Намрын баяр-2025” нэгдсэн арга хэмжээнд Нэрт, Бэхт багийн 12 иргэн, ЕБСургуулийн  “Энтрепренершип төсөл”-ийн сурагчид “Эрүүл хүнс”, “Шинэ ургац”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” төрлөөр 52 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 2.506.500 төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

 “ЭРҮҮЛ ХҮНС-2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос:

“Шилдэгийн шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Бэхт багийн үйлдвэрлэгч Д.Эрдэнэхишиг 

“Шилдэгийн шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Нэрт багийн үйлдвэрлэгч Б.Энхгэрэл  

“ШИНЭ УРГАЦ-2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос:

“Шилдэг ногоочин”-оор Нэрт багийн ногоочин Д.Нүүрхүү 

“Шилдэг даршилсан ногоо үйлдэрлэгч”-ээр Э.Дөлгөөн 

“НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос:

“Шилдэг гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр ЕБСургуулийн “Энтрепренершип төсөл”-ийн сурагчид  

“Шилдэг брэнд бүтээгдэхүүний багц үйлдвэрлэгч”-ээр Нэрт багийн үйлдэрлэгч Ц.Ариунаа нар тус тус шалгарлаа.