
“Нутгийн иргэдэд түшиглэсэн үржлийн хөтөлбөр уур амьсгалд ухаалаг мал аж ахуйн чухал шийдэл” олон улсын симпозиум 2025 оны 9-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдав.
Уг хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Diao Qingyun, НҮБ-ын Ром дах төвийн Малын генетик нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Paul Boettcher, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Бутан улсын ХААЯ-ны мал аж ахуйн газар, улсын үржлийн төвийн дарга, мэргэжилтнүүд, ХХААБ-ын Монгол дах мэргэжилтнүүд, ХХААХҮЯ, малын удмын сангийн үндэсний төв, ХААИС, МААЭШХ-ээс асуудал хариуцсан дарга, мэргэжилтэн, багш, судлаачид, малзүйчид, хонь үржүүлэгчид, Ховд, Завхан, Сүхбаатар аймгийн төлөөлөл, Говьсүмбэр аймгийн ХХААГ, НҮБ-ын төсөлд хамрагдаж буй малчдын хоршоо, бүлгийн төлөөллүүд нийт 60 гаруй хүн оролцов.