loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ  | HuduuMN

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Говьсүмбэр аймаг

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм шүүгчид шилдэг өвлөн уламжлагчдын шагналыг гардуулж, фестивалийг албан ёсоор өндөрлүүлээ.

Шилдэгийн шилдэг өвлөн уламжлагчаар Ардын язгуур урлагийн төрөлд Боржигин уртын дуу "Түмэн эх" Мартагдсан дууг сэргээн дуулсан өвлөн уламжлагч Г.Арилд 

Мал маллах арга ухаан төрөлд " Адуун сүрэг маллах арга ухааны өвлөн уламжлагч Т.Шинэтөр нар Нүүдэлчин олон улсын фестивалийн өвлөн уламжлагчаар тус тус шалгарлаа.

Гурав хоногийн турш "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд өөрсдийн зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг толилуулсан  өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, нийт оролцогчид, фестивальд хүрэлцэн ирсэн Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.