loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШИЛДЭГ СТАРТ АП АРГА ХЭМЖЭЭ-2025 | HuduuMN

ШИЛДЭГ СТАРТ АП АРГА ХЭМЖЭЭ-2025

Говьсүмбэр аймаг

Шинэ технологи, инновац бүхий шинэлэг Гарааны бизнес эрхлэх 5 бүлгийн 7 залуу багийг Start up weekend, Хурдасгуур зэрэг 1 сарын сургалтад хамруулан, ХХҮГ, Старт-ап Маркетинг Спейс ХХК хамтран ментор багшийн тусламжтайгаар төслөө сайжруулан 2025.10.21-ний өдөр сүүлийн сонгон шалгаруулалт буюу "Демо day" өдөрлөгийг зохион байгуулж  Шилдэг Старт ап залуу, залуучуудын 4 багийг сонгон шалгарууллаа.

        1 ДҮГЭЭР БАЙРАНД: 2 БАЙР

Аймгийн Засаг даргын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Соёл урлаг, залуучуудыг дэмжих арга хэмжээний зардлаас тус бүр 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг/  буцаан төлөх нөхцөлгүйгээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.

1-р байр "HUNU" багийн Малчдад зориулсан апп, 

1-р байр "Coffee shop cake" багийн Ном, бэлэг дурсгалын кафе

        2 ДУГААР БАЙРАНД: 2 БАЙР

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй тус бүр 15,000,000 сая төгрөг нийт 30,000,000 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

"Дуудъя" багийн Дуудлага үйлчилгээний цогц шийдэл

"Tamirasoma yoga" багийн Иог бясалгалын төвд

Энэ жилийн "Демо day" өдөрлөгийн онцлог нь хөдөөний багийн Засаг дарга нар бизнес эрхлэгчдийн шинэ санаа, мэдээ мэдээллийг сонирхох, тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллах зорилгоор оролцсон бол 2024 оны старт ап арга хэмжээний шилдэг баг оролцож, төслийн хэрэгжилт, туршлагаа хуваалцсанаараа давуу тал боллоо.