loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООДЫН ДУНД МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООДЫН ДУНД МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой, “Шинэчлэлээр түүчээлсэн-Төрийн алба” аяны хүрээнд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын 3 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ёс зүйн дэд хороодын дунд хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэтгэлцэх, багаар хамтран ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Карл Попперийн мэтгэлцээний дүрмээр мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.  

Байгууллагын ёс зүйн дэд хороодын дунд зохион байгуулсан мэтгэлцээний тэмцээний:

Тэргүүн байранд  Х.Баяржаргал ахлагчтай Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын баг ,

Дэд байранд Б.Бадамрагчаа ахлагчтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын баг

 Гутгаар байранд Э.Баярмагнай ахлагчтай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баг тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье