loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🏀🏐🎯ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН “НӨХӨРЛӨЛ-2024” СПОРТЫН 3 ТӨРӨЛТ БАГА НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. | HuduuMN

🏀🏐🎯ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН “НӨХӨРЛӨЛ-2024” СПОРТЫН 3 ТӨРӨЛТ БАГА НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Говьсүмбэр

🏀🏐🎯ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН “НӨХӨРЛӨЛ-2024” СПОРТЫН 3 ТӨРӨЛТ БАГА НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жил, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй аймгийн үе үеийн төгсөгчдийн “НӨХӨРЛӨЛ-2024” спортын 3 төрөлт бага наадмын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Энэхүү наадамд оролцож буй төгсөгчдийг дээд, дунд, доод гэсэн 3 үед хуваан зохион байгуулж ба 35 үеийн 1200 гаруй төгсөгч оролцож байна. Энэ жилийн Нөхөрлөл тэмцээн нь орон нутагтаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Нээлтийн үйл ажиллагааны эхлэл хэсэгт Монгол Улсын төрийн далбаа, Говьсүмбэр аймгийн туг, Олимпын хорооны тугийг хүндэтгэлтэйгээр залж, 3 үеийн төлөөлөл болох 1990 оны төгсөгч сагсан бөмбөгийн спортын мастер Жадамбаагийн Эрдэнэбаатар, 2011 оны төгсөгч аймгийн хурц арслан Бат-Очирын Гончигтавхай, 2014 оны төгсөгч волейболын спортын 1 дүгээр зэргийн тамирчин Ганбаатарын Баярчимэг нар тугийг мандуулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл тэмцээнийг нээж үг хэлж, нийт баг тамирчдад амжилт хүслээ. Нийт тамирчдыг төлөөлж волейболын спортын дэд мастер Эрчим клубийн тамирчин 2020 оны төгсөгч Пүрэвнямын Молор-Эрдэнэ, Сагсан бөмбөгийн спортын дэд мастер 2016 оны төгсөгч Насанбатын Ганпүрэв нар тамирчны тангараг өргөж, наадмын зохион байгуулагчид, албаны хүмүүс, шүүгчдийг төлөөлж сагсан бөмбөгийн шүүгч Батзориг шүүгчийн тангараг өргөв. Спортын наадмын галт бамбарыг Нөхөрлөл-2022 Анхдугаар наадмын дээд үеийн Тэргүүн байрын эзэд 1998 оны төгсөгч сагсан бөмбөгийн спортын мастер Гэлэнхүүгийн Мягмарсүрэн, Нөхөрлөл-2022 Анхдугаар наадмын дунд үеийн Тэргүүн байрын эзэд 2009 оны төгсөгч волейболын спортын мастер Алтансүхийн Намуун, Нөхөрлөл-2022 Анхдугаар наадмын доод үеийн Тэргүүн байрын эзэд 2018 оны төгсөгчдийг төлөөлж сагсан бөмбөгийн 1 дүгээр зэргийн тамирчин Цэнгээгийн Бат-Очир нар залан ирж, галт бамбар ассанаар Нөхөрлөл-2024 үе үеийн төгсөгчдийн спортын бага наадам ийнхүү эхэллээ.