
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 -р сарын 10-ны өдрийг "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Улс орон даяар хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил тус өдөр 30 дахь удаагаа тохиож байна.
Хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, иргэд, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Мөн АИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Зүүн жанжин Чойрын хийдтэй хамтран Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн 108 зул өргөж, буяны ном хурлаа.