Сүмбэр сумын 2 дугаар багийн гэр хорооллын иргэдийн хэрэгцээг хангах зорилгоор 2022-2024 оны Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн халуун усны барилгыг хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүллээ.
Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр “Юу би жи” ХХК ажилласан ба хүчин чадал нь нийт 10 дүүштэй үүнээс гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан тусгайлан дүүш гаргаснаараа онцлогтой.
Мөн үсчин, гоо сайхны үйлчилгээнд зориулсан 2 өрөө, оффисын 1 өрөөг тус тус шийдэж өгсөн.
Нийт хүчин чадлаараа ажиллахад өдөртөө 120-160 гаруй иргэнд үйлчилж, 4-5 байнгын ажлын байрыг нэмэгдүүлж байна.
Халуун усны барилгын бүрэн үйлчилгээг явуулах тоног төрөөмжийг орон нутгаас ойрын хугацаанд шийдвэрлэж ажиллахаар боллоо.