loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2024 ОНЫ ”ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА. | HuduuMN

✅АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2024 ОНЫ ”ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.

2024-12-11

Орон нутагт нэн шаардлагатай, эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг“ олгох үйл ажиллагааг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

2024-2025 оны хичээлийн жилд аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахаар материал ирүүлсэн оюутнуудаас болзол шаардлагыг бүрэн хангасан 13 оюутанг шалгаруулж, тус бүрд 2.0 сая төгрөг буюу нийт 26.0 сая төгрөгийн “БАТЛАМЖ”-ийг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардууллаа.

Үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ орон нутагт хийгдэж буй  бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, оюутан сурагчдын ажил мэргэжлийн талаар ярилцан, “Ирэх жилүүдэд орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох журмыг шинэчлэн тэтгэлгийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлж, эзэмшсэн мэргэжлээрээ орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахыг уриаллаа.”

Нийт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.