
"Хичээл эхэллээ" ерөнхий арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 7 цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үеэр нийт 12 цэгт 30 алба хаагч 07:30-10:00 цагт үүрэг гүйцэтгэж, хэв журам сахиулах, сургууль, цэцэрлэг орчмын замын хөдөлгөөний болон бяцхан зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж, иргэд, жолооч нарт санамж сэрэмжлүүлэг өгч, тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асаалгаж замын хөдөлгөөнд оролцуулж ажиллалаа...
Арга хэмжээнд 2 хүүхэд хамгаалагч, 8 сургуулийн эргүүл /School police/ ажиллаж, хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.