loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ХҮҮХЭД- ХАЙР- ИРЭЭДҮЙ” УРИАН ДОР                                                 "МОНГОЛ ХҮҮХЭД-2025" ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  2025/06/01 | HuduuMN

"ХҮҮХЭД- ХАЙР- ИРЭЭДҮЙ” УРИАН ДОР "МОНГОЛ ХҮҮХЭД-2025" ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2025/06/01

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “ХҮҮХЭД- ХАЙР-ИРЭЭДҮЙ” уриан дор " Монгол Хүүхэд- 2025" хүүхдийн баярын арга хэмжээ  энэ жил 73 дахь жилдээ хүүхдийн эрхийг дээдэлсэн, хүүхэд гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хөгжих, оролцох эрхийг хангах, тэдний авьяас чадварыг хүүхэд, багачууд, эцэг эх, иргэд олон нийтэд танилцуулах, урамшуулах зорилгын хүрээнд зохион байгууллаа.

Арга хэмжээг аймгийн ХГБХХГ-аас АЗДТГ, НБХ, БГ, БТСГ, ЦХ, СУАЖЗГ, ОБГ, Дуу бүжгийн Боржигин чуулга, БЗӨБЦТС-ТӨХК, ХХҮГ, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Үйл ажиллагааг нээж Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ

үг хэлж, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ. 

Хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эх, байгууллага, аж ахуй нэгжийн хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх “Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” аяныг үндэсний хэмжээнд 6 сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. 

Энэ өдөр бол дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарах өдөр юм.

Тус өдөр аймгийн авъяаслаг хүүхэд багачуудын концерт, хүүхдийн насны онцлогт тохирсон спортын уралдаан тэмцээнүүд өртөөчилсөн хэлбэрээр  зохион байгуулагдлаа. 

Үүнд:

1. "Монгол ахуй өртөө"- Боржигин өв Музей

2. "Оюунлаг багачууд" өртөө-  ХГБХХГ, Аймгийн хүүхдийн зөвлөл

3. "Миний хобби" өртөө- ХГБХХГ

4. "Би зураач" өртөө-  Боловсролын газар

5. "Хөгжилтэй цаг" өртөө- Соёл, урлаг, аялал, жуулчлал залуучуудын газар

6." Гайхамшигт бяцхан хүмүүс" өртөө- ХГБХХГ

7. "Номтой өртөө"- Нийтийн номын сан

8." Тамирчин өртөө" - Биеийн тамир, спортын газар тус тус хариуцан зохион байгуулж тэмцээн уралдаанд нийт 420 хүүхэд оролцсон.

Хүүхдийн баярын арга хэмжээг дэмжин ажилласан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Байгаль орчны газар, Хөдөө аж ахуйн газар,  Монголын Оюун Ухааны Академийн Говьсүмбэр салбар , Буйдхан, Төрийн банкны хамт олондоо талархал илэрхийлье.