Аймгийн нийтийн шинэ жилийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дуу бүжгийн Боржигин чуулга хамтран 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Шинэ жилийн тоглолтод олон олон уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьж, супер азтангууд тодорч нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Мөн энэ онд ажил үйлсээрээ салбар, салбартаа манлайлсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн оны онцлох хүмүүсээ тодрууллаа.