loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулагдлаа. | HuduuMN

✅АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулагдлаа.

2024-07-08

🖊Говьсүмбэр аймгийн Төрийн байгууллагуудын удирдах ажитлтнуудын манлайллыг дээшлүүлж орон нутаг дахь бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор Төрийн байгууллагуудын удирдах ажилтнуудын сургалт зөвлөгөөнийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж, 43 удирдах албан тушаалтан оролцлоо. 🖊Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар үг хэлж, Говьсүмбэр аймгийн Хүндэтгэлийн дуу эгшиглэснээр сургалт, зөвлөгөөн эхэлж, дараах сэдвүүдээр сургалт орлоо. Үүнд: • Удирдлагын академийн багш, доктор, дэд Профессор Т.Алтанцэцэг “Удирдах ажилтны манлайлал, Удирдлагын шинэлэг арга барил” • Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш доктор, дэд Профессор М.Амартүвшин “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэллийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тайлагнах” • АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Б.Нэргүйцэцэг “Тушаал шийдвэр гаргахад анхаарах асуудал” • АЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга М.Анхбаяр “Орон нутаг дахь бодлого төлөвлөлт” гэсэн сэдвүүдээр сургалт орлоо. 🖊Сургалтын төгсгөлд АЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Содном үг хэлж, сургалтын үр дүн болон цаашид сайжруулах шаардлагатай ажлын талаар ярилцлаа.