loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ байгууллагын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө | HuduuMN

Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ байгууллагын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө

2024-11-20

Гудамж талбайн гэрэлтүүлгийг өвлийн цагийн хуваарьт оруулах, зардлыг тооцож уртасгасан цагаар асаах.
Хүүхдэд зориулсан “Ногоон автобус”-ыг Боловсролын газарт хариуцуулах, ЕБСурагчдийг зөөх хуваарь гаргаж танилцуулах
Төрийн болон ОНӨААТҮГазруудад ашиглагдахгүй байгаа эд хөрөнгүүд болон шаардлагатай хөрөнгийн судалгааг гаргах яаралтай гаргаж танилцуулах
Гэр хорооллын айл өрхүүдийн хогийг тогтмол ачих, хуваарь гаргах.
Цахилгааны хэлбэлзэл их байгаатай холбогдуулан засвар үйлчилгээний ажлуудыг эрчимжүүлэх, сайжруулах
“Эко Сүмбэр” хотхонд хогийн сав байршуулж хогийг тогтмол ачих
Гадаадын иргэн харьяалалгүй иргэдийн бүртгэлийг сайжруулах, хяналт тавих
12 дугаар байрны халаалтыг сайжруулах, халуун усыг тогтмол өгөхөд анхаарах
Аймгийн төвд том оврын автомашины хөдөлгөөнийг хязгаарлахтай холбоотой саналаа танилцуулах
Такси үйлчилгээг бүртгэлжүүлэх
Төмөр замын болон Найрамдал хотхоны нийтийн орон сууцуудын хана нураах асуудалд хяналт тавьж саналаа танилцуулах
Эмгэг судлалын хэсгийн засварлах төсвийг судлан сайжруулж танилцуулах, аймгийн төсөвт саналаа тусгуулах 
СӨХ-ийн төлбөрийг цахилгааны төлбөр дээр нэмж авах талаар судалж, танилцуулах