loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ  БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД СЕГМЕНТИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ. /2025.01.27/ | HuduuMN

“ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД СЕГМЕНТИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ДУНД НЭЭЛТТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ. /2025.01.27/

2025-01-28

"Татварын хуулийн шинэчлэл" нээлттэй хэлэлцүүлгийг тус газар өнөөдөр МХАҮТанхимын Говьсүмбэр салбар, ТМЗ нийгэмлэгийн Говьсүмбэр салбар, Монгол такс зэрэг байгууллагуудтай хамтран тус аймгийн бичил, жижиг, дунд сегментийн 70 орчим татвар төлөгчдийн дунд нээлттэй зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийт, татвар төлөгчдөөс бизнес эрхлэх таатай орчны татварын зохицуулалтаар бий болгоход ач холбогдол бүхий олон санал  гаргаж, нээлттэй хэлэлцүүлсэнээс гадна хэлэлцүүлэгт оролцсон татвар төлөгчдөөс мөн цахим болон цаасан хэлбэрээр татварын хууль тогтоомжийн саналуудыг авав. 

Иргэд та бүхэн доорх линкээр орж Татварын хуулийн шинэчлэлд саналаа нээлттэй өгнө үү.

https://e-invoice.ebarimt.mn/ebarimt-survey