Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь үйл ажиллагаандаа ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд байгууллагын угтах үйлчилгээг сайжруулах ажлыг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж гүйцэтгэлээ. Угтах үйлчилгээний хэсгийг тохижуулахад нийт 40,0 сая төгрөгийг хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаас санхүүжүүлж, Т.Эрхэмбаяр ахлагчтай 16 хүний бүрэлдэхүүнтэй багш, ажилтнаас бүрдсэн баг хийж гүйцэтгэлээ.