loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2024"  ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮД НӨЛӨӨЛЛИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ. 2025.01.28-29 | HuduuMN

"ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2024" ХӨТӨЛБӨРИЙН ГИШҮҮД НӨЛӨӨЛЛИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ. 2025.01.28-29

2025-01-30

"Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн гишүүдээр төлөөлүүлж хүүхэд, өсвөр насныханд парламентын боловсрол, сургуулийн орчин дах эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор "Өсвөр үе- Эрүүл мэнд" нөлөөллийн ажлыг аймгийн ИТХ-тай хамтран зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг үг хэллээ.

Сургалтаар аймгийн ЭМГ-ын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Алтанцэцэг " Дархлаажуулалтын тухай ойлголт сэдвээр, "Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн гишүүд Б.Бүрэнжаргал, Д.Хонгорзул нар дараах сэдвээр сургалт нөлөөллийн ажлыг 1,2,5-р сургуулийн дунд, ахлах ангийн 80 сурагчдад зохион байгууллаа.

1. Өсвөрийн парламент гэж юу вэ?

2. Парламентын боловсрол 

3. Сургуулийн орчин дах хүүхэд хамгаалал, аюулгүй байдаг

4. Агаарын бохирол ба урьдчилан сэргийлэлт сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.