loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АХМАДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

АХМАДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2023-09-25

АХМАДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО Олон улсын ахмадын өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн Ахмадын хороо хамтран ахмадын баярын хурлыг 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, нийт 200 ахмад настан оролцлоо. 📌Баярын хуралд аймгийн Засаг дарга Г.Батсуурь мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэсний нэг нь ирэх 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.6 тэр бум төгрөгийн өртөг бүхий Ахмадын өргөөг барьж өгөх болсон”-ыг онцлон хэллээ. Мөн аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настуудынхаа хөдөлмөр бүтээлийг үнэлж, “Ардын хувьсгалын 100 жилийн одон медаль”-иар 20 ахмад настан, аймгийн ИТХ-ын “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар 6 ахмад настан, “Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг”-ээр 6 ахмад настанг тус тус шагналаа. Аймгийн ахмадын хорооны дэргэдэх "Боржигон цуурай" болон Орхон аймгийн ахмадын хорооны дэргэдэх "Эрдэнэт аялгуу" хамтлаг нийт хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулан хамтарсан тоглолтоо толилууллаа. Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн Говьсүмбэр аймгийнхаа нийт ахмад буурлууд та бүхэндээ Олон улсын ахмадын болон Монголын ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.