БАЯНТАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА.
Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Талын илч” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Талын илч ОНӨААТҮГ нь 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Баянтал сумын 150 өрх, 6 байгууллага, 2 аж ахуй нэгжийг халаалт дулаанаар хангаж ажиллаж байна.
Мөн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцууллаа.





