loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНТАЛ СУМЫН “ИХ-УУЛ” БАГИЙН МАЛЧИН Р.ЯНЖИН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО. | HuduuMN

БАЯНТАЛ СУМЫН “ИХ-УУЛ” БАГИЙН МАЛЧИН Р.ЯНЖИН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО.

2024-04-26

БАЯНТАЛ СУМЫН “ИХ-УУЛ” БАГИЙН МАЛЧИН Р.ЯНЖИН “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” БОЛЛОО. Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит таван төлийн эзэн, “Алтан ишигний эзэн” шагналаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Их-уул” багийн малчин Р.Галбадрахын гэргий Р.Янжин шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, Баянтал сумын ИТХ-ын дарга Мөнх-Эрдэнэ, “Их-уул” багийн Засаг дарга Түмэн-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа нар малчны хотонд нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ. “Их-Уул” багийн малчин Р.Янжин нь 44 жил тасралтгүй мал маллаж, мал сүргээ 5 төрөл дээр өсгөн үржүүлж, отор нүүдэл тогтмол хийж малдаа дунджаас дээш тарга, хүч авхуулж ган, зудыг малын хохиролгүй даван туулдаг тэргүүний малчин юм. Сүүлийн 3 жилд мал сүргээ бодод шилжүүлснээр 299-530 толгойд хүргэсэн. Р.Янжинг мал сүргээ үр төлөөр нь өсгөн ашиг шимийг нь нэмэгдүүлэн, мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, 1983 онд аймгийн “Аварга” малчин, 2009 онд Мянгат малчин болж байсан. Нүүдэлч ахуйн өв соёлоо дээдлэн эрдэнэт мал сүргээ маллахдаа бэлчээрийн сэлгэц зохион байгуулалтыг зөв зүйтэй хийж, хөрс газрынхаа эко системийг бүрдүүлэн ажиллаж, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмж, бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж “Алтан ишигний эзэн” болсон танай гэр бүлд халуун баяр хүргэе. Эрдэнэт мал сүргийн тань арвин цагаан буян дэлгэрэх болтугай