Уралдаанд 53 эцэг эхийн зөвлөлөөс 22 байгууллага нь тайлангаа ирүүлж ажлын хэсгийн хуралдаанаар шалгаруулахад:
Тэргүүн байр- Сүмбэр сумын ЗДТГ-ын эцэг, эхийн зөвлөл
Дэд байр- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эцэг, эхийн зөвлөл
Гутгаар байр- Татварын хэлтсийн эцэг эхийн зөвлөл
Тусгай байр-Онцгой байдлын газрын эцэг, эхийн зөвлөл тус тус шалгарлаа.
Уралдаанд идэвхтэй оролцож, ажилтнуудынхаа энхрий бяцхан үрсийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж, “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэн хүүхдийн эрхийг дээдлэн ажиллаж байгаа бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.
ШИЛДЭГ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ҮР ДҮНД:
12 байгууллагын эцэг эхийн зөвлөл ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан хүүхэд хөгжлийн өрөө болон номын сангийн буланг тохижуулан ажилласан. "Угийн бичиг" хөтлөх сургалтыг 6 байгууллага зохион байгуулж, 245 хүн сургалтад хамрагдаж, 46 иргэн ургийн зураглал гаргасан.
Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүд нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдэд зориулсан 25 төрлийн сургалт, уралдаан тэмцээн санаачилан зохион байгуулж, давхардсан тоогоор 1050 хүүхэд болон насанд хүрэгчдийг хамруулсан.
Аймгийн хэмжээнд 22 байгууллага “Хүүхэд хамгааллын бодлого”-оо шинэчлэн батлуулж, 386 ажилтнуудыг хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтад хамрагдаж, бодлоготой танилцан хэрэгжүүлж ажиллахаар гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэгэн өрх дэгжихэд тусаа өгмэй
Нэгэн өрх дэгжвэл нэг баг, сум хөл дээрээ зогсоход нэмэр болмой
Нэгэн баг, сум хөл дээрээ зогсвол нэгэн аймаг, хот хөгжихөд дэм болмой
Нэгэн аймаг, хот хөгжвөл, нийт улс мандахад хүч болмой.