ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/533 Говьсүмбэр аймгийн 2026 оны Цэргийн бүртгэлийн ажлыг явуулах тухай захирамжийн дагуу 2026 оны Цэргийн бүртгэлийн нэгдсэн семинар аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 01 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдаж, ажлын хэсгийн дарга, гишүүд оролцон мэдлэг, туршлагаа солилцон хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар санал солилцлоо.
Нэгдсэн семинараар цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа сум, багтаа өөрийн биеэр очиж бүртгүүлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр хандах, түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймгийн Цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээн бүртгүүлэх, иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа сум, багтаа очиж бүртгүүлэхийг анхаарууллаа.
ИРГЭД ТА БҮХЭН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЦЭРГИЙН БҮРТГЭЛДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.





