ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ШТАБЫН ДАДЛАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА./2026.03.12/ 21:45
Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.
Штабын дадлагад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, ерөнхий болон тусгай зориулалтын 22 мэргэжлийн анги, төрийн тусгайлсан чиг үүргийн 4 байгууллага, 3 сумын удирдлага нийт 104 орчим удирдах бүрэлдэхүүн оролцож, бодит хийсвэр цагийн байдал бүхий өгөгдсөн нөхцөл байдалд ажиллаж байна.
Дадлагын зорилго нь аймаг, сумын Онцгой комисс, шуурхай штабыг орон нутгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, хүн хүчийг дайчлан ажиллуулах, техник хэрэгслийг хуваарилах, хамтын ажиллагааг сайжруулах болон гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг эзэмшүүлэх юм.







