loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Монголын шагайн харваа холбооны салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Лүнгийн Харваа 2023" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө | HuduuMN

Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Монголын шагайн харваа холбооны салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Лүнгийн Харваа 2023" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2023-10-30

Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Монголын шагайн харваа холбооны салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Лүнгийн Харваа 2023" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.Уг тэмцээнд нийт 12 багийн 100гаад харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Шивээговь сумын харъяат МУМэргэн Б.Өлзийбат ахлагчтай баг тэргүүн байр Баянтал сумын харъяат АГМэргэн С.Доржсүрэн ахлагчтай баг Дэд байр Сүмбэр сумын харъяат залуу харваач Б.Анхбаяр ахлагчтай петровис компаны баг тамирчид гуравдугаар байр эзэлсэн бол Хувийн цуваа харваанд Баянтал сумын харъяат Залуу харваач О.Бадамдорж 20н сумнаас 20 онон түрүүлж,Дэд байранд Шивээговь сумын харъяат АГМэргэн Э.Эрдэнэхүү,Гуравдугаар байранд Сүмбэр сумын харъяат МУМэргэн Б.Одсүрэн тус тус байр эзэллээ.Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа.Энэхүү тэмцээнд сум орон нутгийнхаа нэрийг өргөж хамтран тоглосон Баянтал сумынхаа залуусдаа өндөр амжилт хүсье.Мөн тус тэмцээнд зорин ирж оролцсон баг тамирчид та бүхний минь: Оноо мэргэн Хараа хурц Уухай цээл байх болтугай