
Онцгой байдлын Ерөнхий газрын дэвшүүлсэн зорилт, гал түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “НИК” ХХК-ний Говьсүмбэр Нефть хангамжийн салбарт болзошгүй гал түймрийн үед тактикийн арга хэмжээг түргэн шуурхай авах, тухайн объектын онцлог, тухайн резэрваурт гарсан гал түймрийг унтраах, арга зүйн тактик, онцлогыг судлах, шаардлагатай хүн хүч хэрэгслийг тооцох, гал түймэр унтраах аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлж албан хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулах, тухайн объектын ажилтан алба хаагчдын хамтын ажиллагаа, дотоод зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг бага хэмжээнд нь унтраах, гал түймрийн үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллаж сургах зорилгоор тактикын сургалтыг зохион байгууллаа.